Хятад иргэн дроноор Хойд Солонгосын хотын бичлэг хийжээ
Анд нөхдийн мэдээ
2024-04-03
Хятадын нэгэн иргэний хөөргөсөн дрон Хойд Солонгосын нутагт нэвтрэн тус улсын Шиныйжү хотын байдлыг буулгасан бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн байна. Америкийн “Reddit” сайт дээр өнгөрсөн сарын 26-ны өдөр тус дроноор авсан 10 орчим гэрэл зураг, ижил агуулга бүхий 19 секундын гурван видео бичлэг тавигджээ. Дроныг Хятадын Ляонин мужийн Дандун хотоос нисгэж зураг авсан иргэн энэ тухай тайлбарлахдаа "2020 он буюу коронавирусын үед Шиныйжү хот руу дрон нисгэж бичлэг хийсэн" гэжээ. Бичлэг дээр гарч буйгаар бол Ким Ир Сен, Ким Жон Ил нарын хөрөг бүхий барилга, барилгын гадна хананд "Бидний хайрт удирдагч нөхөр Ким Жон Ун мандтугай", "Агуу удирдагч Ким Ир Сен, Ким Жон Ил нар бидэнтэй үүрд хамт байх болно" гэсэн үгс бичигджээ. Хотын гудамж зам хөл хөдөлгөөн багатай, машин тэрэг огт харагдахгүй, унадаг дугуйтай, мөн явган зорчигчид явж харагдана. Коронавирусын улмаас хил хаагдаж дотоодын хяналт чанга байсан үе тул иргэдийн шилжилт хөдөлгөөн бага байсан бололтой. Уг зураг, бичлэгийг Хятадад үйлдвэрлэсэн DJI загварын дроноор хийжээ. Хятадын Дандун хот болон Хойд Солонгосын Шиныйжү хотын хоорондуур Ялу мөрөн урсдаг бөгөөд ийм хүчин чадалтай дроноор зураг авах бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.