images

Өмнөд Африк: Аймшигт ослоос найман настай охин амьд гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-01


   Өмнөд Африкийн зүүн хойд хэсэгт орших Маматракала уулын замаар явж байсан автобус зам дээр огцом эргэлт хийх үедээ 50 метр орчим гүн ангал руу унасан байна. Автобусанд зорчиж явсан 44 зорчигч болон жолооч амиа алдсан бөгөөд харин найман настай Лорин Скиакко охин азаар ганцаар амьд үлджээ. Орон нутгийн эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр охин гар, хөл, толгойдоо бага зэрэг гэмтэл авсан бөгөөд одоо биеийн байдал нь сайжирч байгаа аж. Охин осол болохын өмнөх өдөр эмээгийн хамт Ботсвана дахь Молепололе тосгоноос автобусанд сууж, COVID-ийн улмаас дөрвөн жил завсарласан Улаан өндөгний баярын арга хэмжээнд оролцохоор явсан нь тэр ажээ. Охины ээж хэвлэлд өгсөн ярилцлагадаа ээжийгээ алдсандаа сэтгэл өвдөж байгаа ч охин нь амьд гарсанд бага ч гэсэн тайвширч байгаагаа хэлсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.