Япон улсад эмч, жолооч нарыг илүү цагаар ажиллуулахыг хориглов
Анд нөхдийн мэдээ
2024-04-01
Япон улсад эмч, ачааны машины жолооч, барилгын ажилчид илүү цагаар ажиллах зохицуулалтаас чөлөөлөгдөх журам өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн тухай “Yomiuri Shimbun” сонин мэдээлэв. Хэт их ажлын улмаас ажлын байран дээрээ нас барах тохиолдол ихээр гарах болсон тул Засгийн газар ажилчдыг долоо хоногт 40-өөс илүүгүй цаг ажиллуулахаар болжээ. Энэ журмыг 2019 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн боловч дээрх салбаруудад ажиллах хүчний хомсдол их байсан тул хэрэгжилтийг таван жилээр хойшлуулаад байсан юм. Харин орон нутагт илүү цагийн дээд хязгаарыг эмч, тээврийн хэрэгслийн жолооч нарт жилд 960 цаг, барилгын ажилчид 720 цаг байхаар тогтоожээ. Гэвч Японы нийгэмд төрөлт бага, хүн амын хөгшрөлтийн улмаас ажиллах хүчний хомсдол нүүрлэж байгаа тул энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлбэл Японы нийгэмд ихээхэн нөлөөлөл үзүүлэх вий гэсэн болгоомжлол гарч байна. Үүнийг харгалзан үзээд Засгийн газар болон холбогдох салбарынхан дотооддоо авах хариу арга хэмжээнд бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Тухайлбал, гадаадын ажилчдыг таван жил хүртэл хугацаагаар ажиллуулах боломжтой салбаруудад тээврийн хэрэгслийн тоог нэмэх, зарим компаниуд тээврийн хэрэгслийнхээ зарим хэсгийг ачааны машинаас галт тэрэг рүү шилжүүлж, автоматжуулалтыг өргөжүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.