images

Хөгжмийн зохиолч Бетховен герман хүн үү, нидерланд хүн үү?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-01


   Нидерланд улс хагас дамжуулагч үйлдвэрлэдэг ASML компанийг улс орноосоо гаргахгүй байхын тулд "Бетховен ажиллагаа" хэмээх төлөвлөгөө гаргаснаа мэдэгдлээ. Алдарт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен (1770-1827) нидерланд гаралтай байснаас үүдэн уг төлөвлөгөөг ингэж нэрлэснээс гадна герман хүн гэгддэг Бетховен яагаад нидерланд гаралтай болсон талаар тайлбар хийжээ. Бетховений өвөө Бельгийн умард нутгийн Фландерс мужийн Мекеленд төржээ. Фландерс нь 1830 оны Бельгийн тусгаар тогтнолын дайн хүртэл Нидерландын нэг хэсэг байсан бөгөөд өнөөг хүртэл нидерланд хэлээр ярьдаг. Бетховений өвөө 17 настайдаа Ариун Ромын эзэнт гүрний нэг хэсэг болох Бонн руу нүүсэн бөгөөд Ромын эзэнт гүрэн задрахад Бонн Германы хот болсон байна. Түүний ач хүү, суут хөгжмийн зохиолч Бетховений овог болон нэр хоёрын хоорондох “van” нидерланд гаралтай болохыг нь илтгэнэ. "Van" гэдэг нь нидерланд хэлэнд гарахын тийн ялгалын утга илэрхийлдэг бөгөөд нидерландчуудын овог нэрэнд түгээмэл хэрэглэгддэг. Тухайлбал, Нидерландын их зураачийн нэрийг Винсент ван Гог гэдэг. Харин Бетховен өөрөө Нидерландад амьдарч байгаагүй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.