Япон: Кинонд мөнхөрсөн төмөр замын өртөөг татан буулгав
Анд нөхдийн мэдээ
2024-04-01
Японд 1999 онд бүтээгдсэн "Poppoya-Railroad Man" киноны үйл явдал өрнөдөг Хоккайдо мужийн Икүтора гал тэрэгний өртөө өчигдөр хаагдсан тухай “Asahi Shimbun” сонин мэдээлэв. Учир нь 117 жилийн түүхтэй "JR Nemuro Line" төмөр замын шугам татан буугдсан бөгөөд өртөөг нь мөн хаасан байна. "Railroad Man" кино гарснаас хойш 25 жил өнгөрсөн ч жил бүр олон мянган хүн тус өртөөг үзэхээр ирдэг байжээ. Кинонд гардаг өртөөний танилцуулга самбар болон киноны зурагт хуудас эдүгээ хүртэл өртөөний байран дотор өлгөөстэй байдаг. Японы шилдэг зохиолчид олгодог “Наоки” шагналт зохиолч Асада Жирогийн "Төмөр замчин" романаас сэдэвлэн бүтээсэн энэхүү киног өртөөний даргын эгэл амьдралаас сэдэвлэн бүтээсэн байна. Өртөөний даргын дүрд Японы нэрт жүжигчин Кен Такакүра тоглосон юм. Харин киноны хөгжмийг "Сүүлчийн эзэн хаан" киноны хөгжмөөрөө "Оскар"-ын шагнал хүртсэн Рюичи Сакамото зохиожээ. Орон нутгийн захиргаа уг кинотой холбоотой дурсамжийг хадгалах үүднээс энэ сараас эхлэн “JR Hokkaido” төмөр замын компаниас уг өртөөг шилжүүлэн авч, кинотой холбоотой орчныг тэр чигээр нь хадгалан хүмүүст үзүүлэхээр болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.