Хятад: Нөлөөлөгч бүсгүй татвараа шударгаар төлөхийг уриалав
Анд нөхдийн мэдээ
2024-04-01
Хятадын гоо сайхны салбарын нөлөөлөгч, 28 настай Пан Юрун хэмээх бүсгүй нэг жилийн дотор 95 сая юанийн татвар төлснөө олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтэлсэн тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Ингэхдээ татвар төлсөн дэлгэрэнгүй тайлангаа хавсаргасан байна. Жэжян мужийн Ханжоу хотод аж төрдөг тэрбээр гоо сайхны чиглэлээр “Douyin” видео платформ дээр есөн жилийн турш маш идэвхтэй ажиллажээ. Тэрбээр хоолны дэглэмийн талаар зөвлөгөө өгч, арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг аж. Үзэсгэлэнт төрх, хэл ярианы өндөр чадварыг нь ихэд магтан сайшаадаг дагагч нар нь түүнийг "Бяцхан дагина" гэж нэрлэдэг бөгөөд дагагчдын тоо нь 7.7 саяд хүрчээ. Цахим орчинд нийтэлсэн видео бичлэгтээ тэрбээр "Татвар төлөх нь хүн бүрийн үүрэг. Би татвараа ямагт цаг тухайд нь бүрэн төлдөг" гэжээ. Түүний төлсөн татварын хэмжээнд дүйцүүлэн бодож үзээд өнгөрсөн жилийн орлогыг нь 200 сая юань давна гэж тус сонин тооцоолсон байна. Тус улсад татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдан нэр хүндээ алдсаар буй алдартнуудын тоо нэмэгдсээр байгаа юм. Энэ тохиолдолд тэдний олон нийтийн сүлжээн дэх хаягийг хаадаг ажээ. Харин энгийн нэг нөлөөлөгч бүсгүй татвараа шударгаар төлж буйгаа харуулсан энэ үйлдэл нь олны талархлыг хүлээж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.