images

АНУ: Орост зэвсэг, технологи нийлүүлж буй компаниудад хориг арга хэмжээ авав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-29


  Украинд түрэмгийлэл үйлдэж буй ОХУ-д зэвсэг техник нийлүүлж байгаа асуудалтай холбогдуулан авах арга хэмжээгээ АНУ чангатгаж байгаа тухай “Wall Street Journal” сонин мэдээлэв. Тус улсын Худалдааны яамны Аж үйлдвэр, аюулгүй байдлын хороо Орост нисгэгчгүй онгоц болон пуужин үйлдвэрлэх технологи нийлүүлж буй компаниудын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч буйгаа мэдэгдсэн байна. Худалдааны яам өнгөрсөн онд 20 орчим компанид анхааруулга хүргүүлсэн бөгөөд саяхан ОХУ-д экспортын хязгаарлалттай зэвсгийн эд ангиудыг үргэлжлүүлэн борлуулсаар байгаа гадаадын 600 гаруй байгууллагын жагсаалтыг гаргажээ. Тус улсын Хууль зүйн яам мөн мэдэгдэл гаргаж, АНУ-ын экспортын хяналтын хуулийг зөрчсөн хэргээр Латви улсын нэг иргэнийг шалгаж байгаагаа мэдэгдэв. Түүнийг Оросын компаниудад байлдааны тоног төхөөрөмж худалдахыг завдсан хэрэгт буруутгаж, өнгөрсөн долоо хоногт Латвийн нийслэл Рига хотод баривчилсан байна. Худалдааны яам ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний зөрчлийг хянах чиглэлээр Сангийн яамны дэргэдэх Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байгаа тухай тус сонин онцолжээ. Үүнтэй холбогдуулан тус яам санхүүгийн сэжигтэй гүйлгээний 700 гаруй мэдээллийг хянаж, 100 гаруйд нь арга хэмжээ авсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.