images

Украины ерөнхийлөгч АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргад хандан уриалга гаргав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-29


   Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 28-ны өдөр АНУ-ын Бүгд найрамдах намын төлөөлөгч, Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсонд хандан Украинд цэргийн нэмэлт тусламж үзүүлэх төсвийг яаравчлуулахыг уриалсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Өнгөрсөн сарын 13-ны өдөр АНУ-ын Сенат Украинд туслах 95 тэрбум долларын багц төсвийг баталсан ч Майк Жонсон тэргүүтэй Төлөөлөгчдийн танхим дэмжихээс татгалзсан юм. В.Зеленский цахимаар үг хэлэх үеэрээ М.Жонсонд хандан Украинд хийж буй ОХУ-ын довтолгоо улам бүр нэмэгдэж буйг хэлээд "Бид бараг нүцгэн гараараа байлдаж байна” гэжээ. Улмаар "АНУ-ын Конгресс манлайллаа харуулж эрх чөлөөг хамгаалах нь зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн олон улс орнуудад тустай” гэсэн байна. АНУ-аас цэргийн нэмэлт дэмжлэг ирэхгүй, Европын холбоо амласан зэвсгээ хугацаанд нь нийлүүлэхгүй байгаагийн улмаас Украины армийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Ийм нөхцөлд Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сирский, АНУ-ын нэгдсэн штабын дарга Чарльз Браун нар Оросын агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтыг бэхжүүлэх, бэхлэлт барих зэрэгт АНУ-ын зүгээс дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Оросын арми өнгөрсөн 22-ны өдөр пуужин болон дроноор Украины усан цахилгаан станц зэрэг эрчим хүчний дэд бүтцэд томоохон хэмжээний цохилт өгсний улмаас тухайн үед Украин даяар цахилгаан тасарч, 1.2 сая орчим хүн гэрэл цахилгаангүй болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.