images

Арнольд Шварценеггерт зүрхний аппарат суулгажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-29


   Холливүүдийн жүжигчин, 76 настай Арнольд Шварценеггер саяхан зүрхэндээ аппарат суулгуулсан тухайгаа мэдэгдсэн байна. Тэрбээр "Arnold's Pump Club" подкаст дээрээ "Өнгөрсөн 18-ны өдөр зүрхний аппарат суулгав. Ингээд би өөрөө бараг аппарат боллоо" хэмээн хошигносон байна. Хагалгаанд орсон тухайгаа тайлбарлахдаа тэрбээр "Бага нас минь Австри улсад өнгөрсөн. Тэр үед олсон биеийн эмгэг, эрүүл мэндийн минь тухай мэддэг хүн ховор" гэжээ. Улмаар өөртэй нь адилхан эрүүл мэндийн эмгэгтэй хүмүүсийн мессэжийг хүлээн авсны дараа бодлоо өөрчилж, биеийн байдлынхаа талаар олон нийтэд мэдэгдсэн тухайгаа тайлбарласан байна. Төрөлхийн зүрхний гажигтай А.Шварценеггер 1997 онд зүрхний хавхлагын, мөн 2018, 2020 онд хавхлага солих хагалгаанд орсон байна. Мэс заслын дараах биеийн байдлынхаа тухайд тэрбээр "Бие сайн байна. Даваа гарагт хагалгаанд ороод баасан гарагт байгаль орчны томоохон арга хэмжээнд оролцлоо" гэжээ. Тэрбээр өнгөрсөн жил Netflix-ийн Poobah нэртэй олон ангит кинонд тоглосон бөгөөд киноны хоёрдугаар бүлгийн зураг авалт ирэх сард эхэлнэ. Энэ тухайд жүжигчин үч тамирын дасгал хийх боломжгүй байгаа ч киноны зурагт орох бэлтгэл жин тан” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.