images

Марк Цукерберг NVIDIA компанийн захиралтай хувцсаа сольж өмсөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-29


   “Meta компанийн захирал Марк Цукерберг NVIDIA компанийн гүйцэтгэх захирал Жэнсен Хуантай гадуур хувцсаа сольж өмссөн зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Үүнийг хиймэл оюун ухааны (AI) үйлдвэрлэлийн хувьсгалыг тэргүүлж буй Америкийн хоёр том технологийн компанийн хооронд "AI холбоо" тогтоолоо хэмээн хэвлэлүүд бичсэн байна. Зурагт М.Цукербэрг албан ёсны арга хэмжээн дээр байнга өмсдөг Ж.Хуаны хар савхин хүрмийг, харин Хуан сүүлийн үед Ази тивээр айлчлахдаа өмсөж байсан М.Цукербэргийн хүрэн мустанг хүрмийг өмссөн байна. Зургийн сэтгэгдэл хэсэгт, хамт зургаа авахуулсан хүн нь хэн болохыг асуусан хэрэглэгчийн асуултад М.Цукэрберг "Технологийн ертөнцийн Тэйлор Свифт" гэжээ. Мөн NVIDIA-гийн хиймэл оюуны H100 GPU чипийг худалдаж авах эсэх талаар асуухад тэрбээр "B100 чипийг худалдаж авахаар төлөвлөж байна" хэмээн хариулав. B100 нь NVIDIA-гийн энэ жил гаргах хамгийн сүүлийн үеийн AI чип бөгөөд H100-ээс 2.5 дахин өндөр хурдтай ажээ. Ж.Хуан энэ бүтээгдэхүүнээ танилцуулахдаа "B100 нь манай компанийн түүхэн дэх хамгийн шилдэг бүтээгдэхүүн байх болно" гэсэн юм. Америкийн хиймэл оюун ухааны салбарыг тэргүүлэгч нарын уулзалтын тухай уншсан хүмүүс “Хиймэл оюун ухааны түүхэнд үлдэх зууны гэрэл зураг”, “Аваргуудын уулзалт” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.