images

Энэтхэг улс Мьянмарын дүрвэгчдээс сэргийлж хилийн дагуу хана босгоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-28


   Энэтхэг улс хөрш Мьянмарын дүрвэгсдээс иргэдээ хамгаалахын тулд хилийн дагуу 1610 км хэрмэн хана босгоход 3.7 тэрбум доллар зарцуулахаар төсөв баталсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Гэхдээ тус улсын Засгийн газар энэ талаар албан ёсоор мэдэгдээгүй, мөн Мьянмарын засгийн газар ч ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Хил орчмын оршин суугчид эрт дээр үеэс найрсаг харилцаатай явж ирснийг хүлээн зөвшөөрч, хоёр улс 2018 онд хил орчмыг оршин суугчдыг визгүй нэвтрүүлдэг болсон юм. Гэвч өнгөрсөн жил Мьянмарын цэргийн дэглэмийг эсэргүүцэж буй угсаатны зэвсэгт бүлэглэлүүд довтолгоогоо эрчимжүүлснээр хилийн ойролцоох олон мянган оршин суугч дайны хөлөөс дүрвэж Энэтхэг рүү нэвтэрч эхэлсэн байна. Тиймээс Энэтхэгийн Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард визгүй зорчих бодлогыг цуцалж, хилийн хяналтыг чангатгаж, хаалт суурилуулах ажлыг эхлүүлсэн ажээ. Ийм арга хэмжээг АНУ-д авч хэрэгжүүлж байв. Ерөнхийлөгч асан Дональд Трамп засгийн эрх барьж байх үедээ 2017 оноос 2021 оны нэгдүгээр сар хүртэл хууль бус цагаачдаас сэргийлэх зорилгоор Мексикийн хил дагуу 724 км урт хана босгож байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.