images

Ши Жиньпин Америкийн бизнесмэнүүдтэй уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-28


   БНХАУ-ын дарга Ши Жиньпин 27-ны өдөр Бээжинд айлчилж буй Америкийн бизнесийн магнатуудтай уулзаж, Хятад улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхийг уриалав. Энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтаас хойш Ши Жиньпин болон Америкийн бизнес эрхлэгчид анх удаа нүүр тулан уулзаж буй нь энэ юм. АНУ, БНХАУ-ын хоорондох сөргөлдөөн даамжирч Хятадын эдийн засагт тодорхойгүй байдал үүссэн нөхцөлд энэ уулзалт болж байна. Ши Жиньпин уулзалтын үеэр "Хоёр орны нийгмийн бүх давхаргын хүмүүс харилцан айлчилж, ойлголцол, зөвшилцөлд хүрэх нь хамгаас чухал. Ингэж чадсан тохиолдолд "Би чиний дотор, чи миний дотор” гэсэн үгийн утга биеллээ олох болно” гэжээ. Бээжинд жил бүр болдог Хятадын хөгжлийн форумд оролцохоор ирсэн Америкийн бизнес, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд “Chubb” даатгалын компанийн гүйцэтгэх захирал Эван Гринбэрг, АНУ-Хятадын харилцааны зөвлөлийн дарга Стивен Олинс, АНУ-Хятадын бизнесийн зөвлөлийн дарга Крэйг Аллен, “Blackstone” компанийн захирал Стив Шварцман нар оролцсон тухай CCTV телевиз мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.