images

Японд үйлдвэрлэсэн утасгүй чихэвч гарсан даруйдаа зарагдаж дуусав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-28


   Японы хүнс үйлдвэрлэлийн “Мэйжи” компани 26-ны өдөр "Кинокояма” нэртэй мөөгөн хэлбэртэй утасгүй чихэвч худалдаанд гаргажээ. Гэтэл энэхүү чихэвч 10 минутын дотор зарагдаж дууссан тухай Nippon TV мэдээлэв. Тус компани 1970-аад оны үед “Кинокояма” нэртэй мөөгөн хэлбэрийн жигнэмэг үйлдвэрлэж гаргасан нь Япон даяар хамгийн алдартай хүнсний бүтээгдэхүүний нэг болж байжээ. Уг жигнэмгийг дуурайлган бүтээсэн уг чихэвч 29.8 мянган иен (монгол мөнгөөр 660 орчим мянган төгрөг) буюу харьцангуй өндөр үнэтэй хэдий ч ийнхүү эрэлт ихтэй байна. Чихэвчийг 7 сар орчим хөгжүүлж гаргасан гэх бөгөөд хөгжим сонсох, утсаар ярихаас гадна дэлхийн 144 хэл дээр орчуулга хийх автомат функцийг суулгасан ажээ. Харин зарим хүмүүс чихэвчийг хүүхдээс хол байлгахыг анхааруулсан байна. Учир нь хүүхдүүд чихэвчийг жигнэмэг шиг хэлбэртэй учраас идэх магадлалтай хэмээн сэрэмжилж буй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.