images

Японы мөнгөн дэвсгэртүүд шинэчлэгдэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-27


   Японы Төв банк ирэх 7 дугаар сарын 3-наас эхлэн хуучин мөнгөн дэвсгэртүүдийнхээ загварыг өөрчилж шинэ мөнгөн дэвсгэрт гаргахаар болсон тухай NHK мэдээлэв. Үүнд 10 мянга, 5 мянга, 1000 иений мөнгөн дэвсгэртийн загварыг солих ажээ. 10 мянгатын иений дэвсгэрт дээрх Мэйжигийн үеийн сэтгэгч Юкичи Фүкүзава(1835-1901)-гийн хөргийг Японы капитализмын эцэг гэгддэг Эйичи Шибүсава (1840-1931)-гийн хөргөөр солих ажээ. Ю.Фүкүзава бол 19 дүгээр зууны сүүлч, Мэйжийн шинэчлэлийн үед Японд шинэчлэл хийхийг сурталчлахын зэрэгцээ барууны соёл иргэншлийг улс орондоо идэвхтэй нэвтрүүлсэн гавьяатай хүн юм. 1984 онд түүний хөргийг 10 мянгатын иений дэвсгэрт дээр байрлуулжээ. Харин шинэ дэвсгэрт дээр залрах Э.Шибүсава бол Мэйжийн үед төмөр зам, зочид буудал зэрэг олон салбарт 500 гаруй компани байгуулж байсан бизнесмэн юм. Тэрбээр мөн Японы анхны банк болох “Дайчи” үндэсний банкийг үүсгэн байгуулжээ. Таван мянгатын иений шинэ дэвсгэрт дээр Цүда Үмэко (1864-1929) хэмээх эмэгтэйн хөргийг байршуулна. Хатагтай Ц.Үмэко нь тус улсаас анх удаа гадаадад суралцсан эмэгтэй оюутан болж байсан бөгөөд 1900 онд Токиогийн эмэгтэйчүүдийн англи хэлний академи (одоогийн Цүдажүкү их сургууль)-ийг байгуулжээ. Харин мянган иений шинэ дэвсгэрт тэмбүү өвчний нянг анхлан нээсэн эрдэмтэн, Японы орчин үеийн анагаах ухааны эцэг хэмээн хүндлэгддэг Китасато Шибасабүро (1853-1931)-гийн хөргөөр солигдох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.