images

Балтийн орнуудын Гадаад хэргийн сайд нар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-26


   АНУ болон Литва, Эстони, Латвийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт 25-ны өдөр Вашингтон хотод болж Украины дайн болон НАТО-гийн түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арга замыг авч хэлэлцэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкен “Бидэнд зөвхөн Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлээд зогсохгүй НАТО-гийн ирээдүйг төлөвлөхөд хийх ажил их байна” гэж мэдэгдэв. Литвийн Гадаад хэргийн сайд Габриэлиус Ландсбергис "Одоогоос 75 жилийн тэртээх энэ өдөр ЗХУ Балтийн орнуудаас хэдэн зуун мянган хүнийг Сибирь рүү цөлж байсан юм. Энэ дурсамж нь бидэнд өнөөдөр юуг эрхэмлэх ёстойг сануулж байна" гэжээ. Эстонийн Гадаад хэргийн сайд Маргус Цахкна “НАТО-гийн гишүүн байгаагүй бол бид энд тусгаар тогтносон орны Гадаад хэргийн сайд хувиар зогсохгүй байсан” гэв. Харин Латвийн Гадаад хэргийн сайд Кришьянис Кариньш Оросын түрэмгийллийн эсрэг зогсохын тулд НАТО-той хамтран ажиллах ёстой гээд "Муу зүйл тархах боломж олгохгүй байх нь биднээс шалтгаална" хэмээн онцолсон байна. ЗХУ задарсны дараа тусгаар тогтносон Эстони, Латви, Литва зэрэг Балтийн гурван улс 2004 онд НАТО-д гишүүнээр элссэн юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.