Винисиус Жуниор: Хөлбөмбөг тоглох нь чухал ч арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэх нь илүү чухал
Анд нөхдийн мэдээ
2024-03-26
Испанийн Мадрид хотод маргааш болох Бразил, Испанийн нөхөрсөг тоглолтын өмнө буюу өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Бразилын багийн довтлогч Винисиус Жуниор арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаар онцлон ярьж нулимс унагасан байна. Тэрбээр "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг үргэлжлүүлэн мэдрэх тусам хөлбөмбөг тоглох хүсэл минь унтарсаар байна" гэжээ. Улмаар "Испани бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй улс биш гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ цэнгэлдэх хүрээлэнд ийм үзэлтэй хүн олноороо байгаа нь нууц биш” гэжээ. Мөн хөлбөмбөг тоглох нь чухал ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэх нь илүү чухал болохыг онцолсон байна. Түүнийг ийн ярихад хэвлэлийн бага хуралд оролцсон сэтгүүлчид болон албаны хүмүүс алга ташин хүлээж авчээ. Энэ удаагийн Бразил, Испанийн нөхөрсөг тоглолт арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг үзлийг илэрхийлсэн “One Skin” уриан дор явагдах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.