images

Хятад залуус ажилдаа сэтгэл хангалуун бус байгаагаа өвөрмөц байдлаар илэрхийлж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-26


   Сүүлийн үед Хятадын залуучуудын дунд ажилдаа сэтгэл хангалуун бус байгаагаа зузаан хувцас өмсөж илэрхийлдэг эсэргүүцлийн хэлбэр түгээмэл болсон тухай “New York Times” сонин мэдээлэв. Тэд зузаан хүрэм, өвдөг хүрсэн урт оймс, унтлагын хувцас гэх мэт ажлын орчинд огт тохирохгүй хувцас өмсөж нийтийн сүлжээгээр түгээх болсон байна. Саяхан унтлагын хувцас мэт эрээн цоохор өмд, задгай даашинз, бор өнгийн UGG гутал, улаан бээлий өмсөж нүүрэндээ хар маск зүүсэн залуу эмэгтэйн бичлэг цахим сүлжээгээр таржээ. Өнөөдрийн байдлаар уг бичлэгийг 1.4 сая гаруй удаа түгээж олон хүн түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэнэ.  Үүнийг “New York Times” сонин "Хятад залуучууд бага цалинтай, олон цаг ажилладаг байдалдаа сэтгэл дундуур байгаагаа ийм маягаар илэрхийлж байна" гэжээ. Шинэ үеийн залуучууд үүнийг уухайлан дэмжиж, албан тушаал ахих, амжилт гаргахаас илүү тайван амьдралыг хүсч байгаагаа илэрхийлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.