images

Их Британи: Үндэсний аюулгүй байдалд цөмийн хүчин чадал нэн чухал

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-26


   Их Британи улс цөмийн хамгаалалтыг бэхжүүлж, цөмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс 2030 он гэхэд үндсэн гол технологи, хүний ​​нөөцийн сургалтад 760 сая паундын хөрөнгө оруулалах болсноо мэдэгдэв. "Financial Times" сонины мэдээлснээр ерөнхий сайд Риши Сунакийн ажлын алба үндэсний батлан ​​хамгаалалт болон эрчим хүчний аюулгүй байдалд цөмийн хүчин чадал нэн чухал болохыг онцолсон байна. Засгийн газар улмаар энэ салбарт 8000 гаруй ажлын байр бий болгож, цөмийн эрчим хүчний чиглэлээр суралцагчдын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цөмийн задрал зэрэг тусгай чиглэлээр докторын зэрэгтний тоог дөрөв дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ерөнхий сайд Р.Сунак өчигдөр Барроу-ин-Фэрнесс хотод айлчлахдаа “Цөмийн салбарынхаа ирээдүйг баталгаажуулах нь манай үндэстний амин чухал шаардлага” гээд “Урьд урьдынхаас илүү их аюул, сорилт тулгарсан энэ цаг үед Их Британийн цөмийн хүчин чадал тогтвортой байх нь юу юунаас илүү чухал” хэмээн онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.