images

Амазоны хаант улс гэж үнэхээр байсан уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-26


   Грекийн домогт гардаг үхэшгүй мөнхийн дайчин эмэгтэйчүүдээс бүрдсэн Амазоны хаант улс үнэхээр оршин байсан байж болзошгүйг харуулсан дурсгалууд олдсон тухай Их Британийн "The Guardian" сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Азербайжаны нутаг дахь хүрэл зэвсгийн үеийн булшнаас үнэт эрдэнэс, хурц үзүүртэй сумны зэв, хүрэл илдний хамт оршуулсан эмэгтэйн шарил олдсон байна. Уг булш нь 4000 орчим жилийн өмнө байсан эртний домогт гардаг эмэгтэйчүүдийн хаант улс болох Амазон гүрний дайчин эмэгтэйн булш байх магадлалтай гэж археологичид үзжээ. Эртний Грекийн домогт өгүүлснээр эрчүүдгүй, нум сум чадварлаг эзэмшсэн эмэгтэйчүүдээс бүрдсэн Амазоны хаант улс оршин байсан гэдэг. Тэднийг МЭӨ XII зуунд байсан гэх боловч үүнийг нотлох баримт олдолгүй өдий хүрсэн юм. Тэгвэл түүхч Бетани Хьюз "Дээрх булш Эртний Грекийн домог үнэн болохыг баталж байна" гэжээ. Улмаар ОХУ, Армени, Казахстаны нутгаас өмнө нь ч ийм эмэгтэй дайчин баатрын булш хэдэнтээ олдож байсныг онцолжээ. Мөн булшнаас олдсон эмэгтэйн гарын хуруу нь мушгирч хэвээ алдсан байгаа нь нум сум байнга харвадаг байсныг, аарцагны яс нь нэлээд өргөссөн байгаа нь морь унадаг байсантай холбоотой хэмээн тайлбарласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.