images

Япон: Инженерийн чиглэлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-25


   Японы Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн яам энэ жилээс эхлэн дөрвөн жилийн хугацаанд дотоодын 106 их сургуульд инженерийн чиглэлээр элсэх оюутны тоог 11 мянгаар нэмэгдүүлэхээр болсон тухай “Nihon Keizai” сонин мэдээлэв. "Японы Засгийн газар дижитал болон байгаль орчны салбарт залуучуудын авьяас чадварыг хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадавхыг нь нэмэгдүүлэх зорилгоор их сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталсан" гэж тус сонинд бичсэн байна. Боловсролын яам шинжлэх ухаан, инженерийн салбарыг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 300 тэрбум иенийн сан бүрдүүлж, өндөр шагналтай уралдаан зохион байгуулсан байна. Тус улсад жил бүр их, дээд сургууль төгсөгчдийн 210 мянга нь инженерчлэл, хөдөө аж ахуй зэрэг байгалийн шинжлэх ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалдаг ажээ. Нийт эрдмийн зэрэгтэй хүмүүсийн дунд байгалийн шинжлэх ухааны эрдэмтдийн эзлэх хувь 35% байгаа нь Их Британи (45%), Өмнөд Солонгос, Герман (42%) зэрэг оронтой харьцуулахад бага байгаа юм. Тиймээс Засгийн газар 2032 он гэхэд энэ харьцааг 50 хувьд хүргэх зорилт тавьж, шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр элсэгчдийн тоог нэмэгдүүлсэн нь энэ ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.