images

161 километрийн марафонд анх удаа эмэгтэй хүн барианд оров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-25


   Их Британийн иргэн 40 настай, хоёр хүүхэдтэй бүсгүй дэлхийн хамгийн хэцүү марафон гэгддэг “Barkley Marathon”-д  гүйж барианд орсон анхны эмэгтэй болсон тухай “The Times” сонин мэдээлэв. Малын эмч Жасмин Парис АНУ-ын Теннесси мужид болсон марафонд 161 км замыг 59 цаг, 58 минут, 21 секундэд туулсан байна. Улмаар уг марафоны цагийн дээд хязгаар болох 60 цаг дуусахаас 99 секундын өмнө барианд орж чаджээ. Марафонд уралдах зам бартаатай, урт тул энэ уралдааны эмэгтэйчүүдийн ангилалд дээд тал нь 20 хүн оролцож байсан бөгөөд энэ жилийн уралдаанд 5 эмэгтэй оролцсон байна. Улмаар Ж.Парис тус марафонд уралдаж барианд орсон анхны эмэгтэй хүн болжээ. 28 жилийн түүхтэй "Barkley Marathon”-нд өнөөг хүртэл нэг ч эмэгтэй хүн барианд ороогүй байв. Оролцогчид 32 км тойрог замыг 60 цагийн дотор таван удаа туулах ёстой ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.