images

ОХУ-д гарсан террорист халдлагын талаарх мэдээллийг Тажикистан улс няцаав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-25


   22-ны өдөр ОХУ-ын Москва хотын концертын танхимд болсон террорист халдлагыг үйлдсэн хэрэгтний машинаас Тажикистаны паспорт олдсон нь тус улсыг энэ хэрэг явдалд оролцсон гэх сэжиг төрүүлэв. Гэвч Тажикистаны Засгийн газар үүнийг хуурамч мэдээлэл няцаажээ. Тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэлд“Тажикистаны иргэдийг террорист халдлагад оролцсон гэх ташаа мэдээлэл тараад байгаа тул ОХУ-ын зүгээс албан ёсны үнэн зөв мэдээлэл хийнэ гэдэгт найдаж байна” гэжээ. Улмаар "Баталгаатай бус мэдээлэл тараах нь хилийн чанадад суугаа манай иргэдэд хохирол учруулж болзошгүй" гэдгийг онцолсон байна. Оросын цагдаагийн алба Брянск мужийн нутгаас “Renault” маркийн автомашиныг саатуулан шалгаж нэг сэжигтнийг газар дээр нь баривчилсан бол нөгөөг нь ойролцоох газраас баривчилсан билээ. Сэжигтнүүдийн машинаас гар буу, автомат бууны сум, Тажикистан улсын паспорт олдсон гэх мэдээлэл гарсан юм. Афганистантай хиллэдэг Төв Азийн орон Тажикистаны хүн амын 98 хувь нь исламын шашинтай юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.