Жүжигчин Кэмерон Диас 51 насандаа хүүтэй болов
Анд нөхдийн мэдээ
2024-03-25
Холливүүдийн жүжигчин, 51 настай Кэмерон Диас хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тухайгаа Instagram хуудсаараа өчигдөр мэдээллээ. Тэрбээр “Нөхөр бид хоёр хүү Кардинал Мэдденээ мэндэлснийг дуулгахдаа таатай байна. Хүүхдийнхээ аюулгүй байдал, хувийн нууцыг хамгаалахын тулд зураг нийтлэхгүй" гэжээ. К.Диас 2015 онд “Good Charlotte” хамтлагийн гишүүн, хөгжимчин Бэнжи Мэддентэй гэрлэж 2020 онд охин төрүүлсэн билээ. Б.Мэдден эдүгээ 45 настай, эхнэрээсээ зургаан насаар дүү аж. Жүжигчин бүсгүй 1994 онд "Маск" кинонд тоглосноор Холливүүдийн шилдэг жүжигчдийн эгнээнд орсон юм. Улмаар “My Boyfriend’s Wedding”, “There’s Something About Mary”, “Being John Malkovich”, “Romantic Holiday” зэрэг олон кинонд тоглож дэлхий дахинд алдаршсан билээ. Тэрбээр 2014 онд "Annie" кинонд дүр бүтээснээсээ хойш бараг 10 жилийн дараа буюу 2023 онд Netflix-ийн "Back in Action" киногоор дэлгэцнээ эргэн иржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.