Брюс Уиллисийн 69 насны төрсөн өдрөөр хуучин эхнэр нь мэндчилгээ дэвшүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-03-25
Холливүүдийн жүжигчин Брюс Уиллисийн 69 насны төрсөн өдрөөр түүний өмнөх эхнэр, жүжигчин Дэми Мур мэндчилгээ дэвшүүлэв. Д.Мур Instagram хуудсандаа "Төрсөн өдрийн мэнд хүргэе BW. Бид чамд хайртай, чамд маш их баярладаг" гэсэн мэндчилгээг хэд хэдэн зургийн хамт нийтэлжээ. Тэд 1987 онд гэрлэж, 2000 онд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд дундаасаа гурван охин төрүүлсэн, эдүгээ энгийн сайхан харьцаатай байдаг аж. Д.Мур буйдан дээр суугаад Б.Уиллистэй гараа атгалцан ярилцаж буй зургаа, бас гурван охиныхоо аавтайгаа хамт авахуулсан зургийг бас нийтэлсэн байна. Б.Уиллис 2009 онд өөрөөсөө 23 насаар дүү Эмма Хэммингтэй гэрлэсэн билээ. Тэрбээр 2022 оноос эхлэн Альцхаймерын өвчнөөр өвчилж мартамхай, зарим зүйлээ огт санадаггүй болсон тухай гэрийнхэн нь мэдэгдэж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.