Брюссель: Цөмийн энергийн дээд хэмжээний уулзалт болов
Анд нөхдийн мэдээ
2024-03-22
Европын холбоог даргалж буй Бельгийн засгийн газар Олон улсын цөмийн энергийн агентлагтай хамтран 21-ний өдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо "Цөмийн энергийн дээд хэмжээний уулзалт" хийв. Энэхүү арга хэмжээнд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Бельгийн Ерөнхий сайд Александр Диркро, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен зэрэг нийт 38 орны төлөөлөл оролцжээ. Нэгэн цагт цөмийн эрчим хүчнээс татгалзаж байсан Европ эдүгээ цөмийн эрчим хүчийг ашиглах, өргөжүүлэх ажлыг тэргүүлж байна. Энэхүү арга хэмжээнд чулуужсан түлшний хэрэглээг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд цөмийн эрчим хүч үйлдвэрлэх үүрэг оролцооны талаар эрчимтэй хэлэлцсэн байна. Атомын цахилгаан станцын хөгжил, ашиглалтын асуудлаарх дээд хэмжээний уулзалт Европт анх удаа болж байна. "10 жилийн өмнө Фукушимагийн атомын цахилгаан станцын ослын дараа цөмийн эрчим хүчнээс татгалзах нь үндсэн чиг хандлага болж байх үед энэ бол төсөөлөхийн аргагүй үйл явдал байлаа" хэмээн “Associated Press” агенлаг мэдээлсэн байна. Европын холбооны комиссын дарга хэлсэн үгэндээ "Цөмийн цахилгаан станцуудын ажиллагааг өргөтгөх нь цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг өргөн хэмжээгээр хангах хамгийн найдвартай арга юм" гэжээ. Харин байгаль орчны бүлгүүд чуулганы танхимын гадаа атомын цахилгаан станцыг эсэргүүцсэн жагсаал хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.