Английн хамгийн том алтыг олжээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-22
Английн иргэн, хайгуулчин Ричард Брок өнгөрсөн оны тавдугаар сард металл илрүүлэгчээр эрдэнэс хайж яваад 64.8 грамм алтан гулдмай олсон байна. Тэрбээр олон жил хэрэглэсэн хуучин металл илрүүлэгчээ солихын өмнө сүүлийн удаа ажиллуулж үзээд ердөө таван минутын дараа хайснаа олжээ. “Hiro's Nugget” хэмээн нэрлэсэн уг алтан гулдмайгаа дуудлага худалдаанд оруулахаар болсон бөгөөд үнэ нь 30-40 мянган паунд хүрнэ гэж зохион байгуулагчид хэлсэн байна. Дуудлага худалдааг ирэх сарын 1-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Р.Брокийн олсон алт нь Англид олдсон хамгийн том алт болохыг CNN онцолжээ. Өмнө нь 2019 онд Шотландаас 121.3 грамм жинтэй алт олдож байсан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.