images

Тянь Ань Мэний хэрэг явдлын дурсгалын хөшөөг Европын парламентын ордны өмнө босгожээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-22


   2021 онд Хонконгийн их сургуулийн оюутны хотхонд байсан "Pillar of Shame" нэртэй зэс хөшөөг сургуулийн захиргааны шийдвэрээр буулгасан юм. Тэгвэл Тянь Ань Мэний хэрэг явдлын үеэр амиа алдагсдын дурсгалд зориулсан энэ хөшөөтэй ижилийг Бельгийн нийслэл Брюссель хот дахь Европын парламентын ордны өмнө босгосон тухай CNN мэдээлэв. Улмаар уг бүтээлийг мөн тэнд эхлээд буй "Хориотой урлаг" үзэсгэлэнд дэлгэсэн байна. Данийн уран барималч Йенс Галчиотын анх бүтээсэн хөшөөг 1989 онд Их Британи улс 1997 онд Хонконгийг Хятадад буцаан өгөх үед Хонконгийн их сургуулийн оюутны хотхонд босгосон юм. Уг хөшөө нь 8 метр өндөр, 2 тонн жинтэй байсан бөгөөд харин энэ удаа дэлгэгдэж буй бүтээл нь Хонконгийн их сургуулийн кампуст байсан хөшөөний гуравны нэгтэй тэнцэх хэмжээтэй, 1990-ээд онд мөн Й.Галчиотын урласан жижиг хувилбаруудын нэг ажээ. Брюссельд гаргасан үзэсгэлэнг Хятадын Засгийн газар эрс эсэргүүцэж, Гадаад харилцааны яам нь мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд "Хятадын засгийн газар 1980-аад оны сүүлчээр болсон улс төрийн үймээний талаар тодорхой дүгнэлтэд хүрсэн" гээд, Хятадын итгэлийг алдагдуулах аливаа оролдлого бүтэлгүйтнэ хэмээн тэмдэглэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.