Казахстан улс Наурызын баярыг шинэ арга барилаар тэмдэглэж байна
Анд нөхдийн мэдээ
2024-03-22
Казахстаны Засгийн газраас зохион байгуулж буй Наурызын баярын дипломат арга хэмжээ 19-ний өдөр Астана хотод болж өнгөрлөө. Наурыз нь "шинэ өдөр" гэсэн утгатай эртний перс хэлнээс гаралтай үг бөгөөд өдөр шөнө тэнцдэг мөчлөг юм. Баярын арга хэмжээнд тус улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар гэр бүлийн хамтаар казах үндэсний хувцас өмсөн оролцжээ. Тус улс уламжлалт баяраа сурталчлахын зэрэгцээ "Казахстан бол исламын шашинт бусад орнуудаас илүү нээлттэй орон" гэдгээ харуулахыг чухалчилж байгаа бөгөөд нийт хүн амын 73 хувь нь ислам шашинтай ч олон үндэстэн, олон шашны бодлоготой учраас шашны цөөнхийг ялгаварлан гадуурхах явдал үгүй гэдгийг эрх баригчид тэмдэглэж байна. 3000 гаруй жилийн түүхтэй Наурызын баяр нь Казахстан төдийгүй, Төв Ази, Балкан, Кавказ, Хар тэнгис, Ойрх Дорнодын зарим орнуудад өргөн дэлгэр тэмдэглэдэг юм. НҮБ-ын мэдээлснээр, дэлхий даяар 300 сая гаруй хүн энэ өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэдэг ажээ. Тус улсын ерөнхийлөгч Жомарт Токаев саяхан болсон арга хэмжээний үеэр “Бид Наурызын ач холбогдлыг нэмэгдүүлж, шинэ арга барилаар тэмдэглэх хэрэгтэй” хэмээн хэлээд, энэ баярыг казах үндэстний нэр хүндийг өсгөх арга хэмжээ болгон өргөжүүлэх бодлого баримталж буйгаа илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.