Америкийн цэргийн тусламжийн багц удахгүй Украинд ирнэ
Анд нөхдийн мэдээ
2024-03-21
Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан өчигдөр Украины нийслэл Киевт айлчилж, Америкийн цэргийн тусламжийн багц удахгүй ирнэ гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермактай уулзсаныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Конгресст удаан хугацаанд хүлээгдэж буй Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлжээ. Тэрбээр "Бид А төлөвлөгөөг хэрэгжүүлэх болно. Украинд үзүүлэх тусламжийн багцыг Конгресст хоёр намын төлөөлөл дэмжинэ гэдэгт итгэж болно” гэжээ. Түүний энэ удаагийн айлчлал нь ирэх долоодугаар сард Вашингтонд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалт, Швейцарын санаачлан хэрэгжүүлж буй Украины энх тайвны дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил гэж мэргэжилтнүүд үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.