images

Японы гүнж их сургуулиа төгсөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-21


   Японы гүнж Айко "Гакүшюин" их сургуулийн япон хэл, уран зохиолын ангийг төгсөж, төгсөлтийн ёслолдоо оролцлоо. Тэрбээр ирэх сараас эхлэн тус улсын Улаан загалмай нийгэмлэгт ажиллахаар болоод байгаа юм. Цайвар ягаан өнгийн хувцасаар гоёж төгсөлтийн ёслолдоо оролцохоор ирсэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Коронавирусын улмаас би эхний гурван жил онлайнаар суралцаж, сүүлийн нэг жилд жинхэнэ оюутны амьдралаар амьдарсан. Их зүйл сурч олон найз нөхөдтэй болсондоо баяртай байна" гэжээ. Айко гүнж дипломын ажлаа “Японы дундад зууны үеийн төлөөлөл болсон эмэгтэй зохиолчдын вака (Японы уламжлалт яруу найргийн төрөл) шүлэг” сэдвээр хамгаалсан байна. Мөн тэрбээр гадаадад суралцах талаар бодож төлөвлөсөн зүйл байхгүй гэдгээ хэлээд “Би эзэн хааны гэр бүлийн гишүүний үүргээ биелүүлэхийн зэрэгцээ нийгмийн нэгэн гишүүнийхээ хувьд ухамсар, хариуцлагатайгаар нийгэмд тустай ажил хөдөлмөр эрхлэх болно” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.