Саудын Араб хиймэл оюун ухааны салбарт 40 тэрбум доллар оруулна
Анд нөхдийн мэдээ
2024-03-20
Саудын Араб улс хиймэл оюун ухааны (AI) салбарт 40 тэрбум долларын хөрөнгө оруулахаар болсон тухай “New York Times” сонин мэдээлэв. Энэ хүрээнд тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы тэргүүлдэг Үндэсний баялгийн сан (PIF) АНУ-ын Цахиурын хөндийн тэргүүлэгч компаниудын нэг болох “Andreessen Horowitz” компанитай хамтран ажиллахаар болсон байна. Хүмүүсийн өдөр тутмын амьдрал, ажлын байранд асар хурдацтай нөлөөлж буй хиймэл оюун ухааны салбарт энэ төлөвлөгөө биеллээ олбол Саудын Араб энэ салбарт гол тоглогч болж гарч ирнэ гэж тус сонин онцолсон байна. Саудын Араб улсын Засгийн газар нийт 900 тэрбум долларын хөрөнгө бүхий бие даасан баялгийн сантай билээ. Сангийн удирдах албан тушаалтнууд энэхүү хөрөнгө оруулалтыг цаашид хэрхэн явуулах талаар “Andreessen Horowitz” компанийн удирдлагатай уулзаж санал бодлоо солилцсон байна. “Andreessen Horowitz” компанийг үүсгэн байгуулагч Бен Хоровиц болон Саудын Арабын Үндэсний баялгийн сангийн ерөнхийлөгч Ясир Аль-Румаян нар дотно найзууд бөгөөд Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод “Andreessen Horowitz” -ын салбарыг нээх талаар ярилцаж байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.