Парис: 260 жилийн настай байрыг урлагийн музей болгожээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-20
Луврын музей, Орсей музей, Помпиду төв зэрэг дэлхийн хэмжээний урлагийн музейн өлгий болсон Францын Парис хотноо 2021 оны тавдугаар сард шинэ урлагийн музей нээгджээ. “Gucci”, “Balenciaga” зэрэг алдартай загварын брэндүүдийг багтаасан “Kering Group”-ийг үүсгэн байгуулагч, дуудлага худалдааны “Christie's” компанийн ерөнхийлөгч Франсуа Пино 1763 онд үр тарианы агуулах болгон барьж, 1889 онд түүхий эдийн бирж болгож, хожим нь худалдаа аж үйлдвэрийн танхим, хөрөнгийн бирж болгон ашиглаж байсан байрыг “Bource de Commerce-Pinot Collection” нэртэй орчин үеийн урлагийн музей болгон өөрчилж, өөрийн цуглуулсан урлагийн бүтээлийн үнэт цуглуулгаа дэлгэн тавьжээ. Тэрбээр өөрийн гэсэн урлагийн музей нээхийг эртнээс мөрөөдсөн гэнэ. Түүнийг энэ мөрөөдлөө биелүүлэхэд Японы нэрт архитекторч Тадао Андо тусалж, хамтран ажилласан байна. Т.Андо 260 жилийн настай энэхүү барилгыг шинэчлэн засварлаж, ийнхүү орчин үеийн урлагийн музей болгон өөрчлөв. Уг музейг 2020 онд нээхээр төлөвлөж байсан боловч COVID-19 цар тахлын улмаас хоёр ч удаа хойшлуулсны эцэст ийнхүү үүд хаалгаа нээж байна. Бөмбөрцөг хэлбэртэй, гэрэл ойсон шилэн байгууламжаас бүрдэх энэ музейн гол үзмэр бол тэрбумтан Ф.Пиногийн хувийн цуглуулга юм. 1960-аад оноос хойш цуглуулсан түүний санд 10 мянга орчим бүтээл байдаг аж. Музейн зүгээс “Энэ бол 1960-аад оноос өнөөг хүртэлх Ф.Пиногийн цуглуулгаас голчлон бүрдсэн үзэсгэлэн бөгөөд тэдгээрийн тал хувь нь анх удаа үзүүлж буй бүтээлүүд юм” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.