images

Италийн ерөнхий сайд өөрийг нь “элдэвлэсэн” хоёр иргэнийг шүүхэд өгчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-20


   Италийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд Жоржиа Мелони хиймэл оюун ухаан ашиглан түүний дүрээр эвлүүлэг хийж порно бичлэг бүтээн цахим орчинд тараасан иргэнийг шүүхэд өгсөн тухай тус улсын ANSA агентлаг мэдээлэв. Шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авч ирэх 7 дугаар сарын 2-нд болох шүүх хуралд ерөнхий сайдыг оролцохыг хүссэн байна. Тэрбээр ёс бус зүйл хийж тараасан хоёр иргэнээс 100 мянган евро нэхэмжилсэн байна. Энэ хэргийг тус улсын Сардиниа аралд амьдардаг 40 настай, 73 настай хоёр хүн хийсэн нь тогтоогдсон бөгөөд тэд эцэг хүү хоёр гэнэ. “Ерөнхий сайд ийм төрлийн гэмт хэргийн золиос болсон бүх эмэгтэйчүүдэд айж эмээхгүйгээр босож тэмцэх ёстой гэсэн мессежийг хүргэхийн тулд шүүхэд хандсан” гэж түүний өмгөөлөгч хэлсэн байна. Улмаар энэ мөнгийг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төлөөх санд хандивлана гэдгийг өмгөөлөгч онцолжээ. Уг бичлэг Америкийн порно сайтад тавигдсан бөгөөд хэдэн сарын турш дэлхийн өнцөг булан бүрт сая сая хүн үзжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.