Англи: Хар арьст оюутныг зодож танхайрсан залуусыг саатуулан шалгаж байна
Анд нөхдийн мэдээ
2024-03-20
Английн Камбриад цагаан арьст залуу хар арьст оюутныг зодож, түүнд гутлаа үнсүүлэх зэргээр зүй бус авирласан бичлэг цахим орчинд тарж олны шүүмжлэлд өртөөд байна. Уг үйлдлийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хэргийн ангилалд оруулж, цагдаа нар гэмт этгээдүүдийг шуурхай баривчилсан тухай BBC мэдээлжээ. Энэ явдал дунд сургуулийн ойролцоо болсон бөгөөд цагдаагийн шалгалтаар хар арьст оюутны гэр бүл Зимбабве улсаас цагаачилж ирээд удаагүй байсан аж. Хүүгийн ээж энэ явдалд ихэд гомдолтой байгаагаа хэлж "Энэ бичлэгийг би 11 настай охиныхоо хамт үзээд маш их цочирдсон. Одоо хүү минь сургуульдаа явахыг хүсэхгүй байгаа” хэмээн “The Independent” сэтгүүлд ярьсан байна. Мужийн цагдаагийн албанаас уг хэргийг хамтран үйлдсэн дөрвөн залууг баривчлан шалгаж байгаа тухай мэдээлэл өгч "Цахимаар тархсан уг бичлэг нутгийн иргэд болон Камбриагийн цагдаагийнхныг маш ихээр цочирдуулсан” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.