images

Норвеги: Далайд хөвж явсан үл мэдэгдэх биет юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-19


   Норвегийн ойролцоох далайд асар том бөмбөлөг хэлбэрийн хар өнгийн биет үзэгджээ. Загасчин Даг Ридланд хэмээх эр тус улсын хойд хэсэгт орших Андоя арлын ойролцоох далайд явж байгаад энэхүү үл мэдэгдэх биетийг олж харсан бөгөөд энэ нь бөгтөр халимны цогцос байсан тухай Британийн Daily Mail сонин мэдээлэв. Д.Ридланд уг биетийг гар утсан дээрээ бичлэг хийн буулгаж авснаа цахим орчин нийтэлсэн байна. Бичлэгээс харвал судалтай, хар бөмбөрлөг далайн дээгүүр хөвж байх бөгөөд сайтар ажиглавал хоёр талд цагаан өнгийн сэрвээ үзэгдэж, халимны гэдэс хөөж, бие нь эгц дээш харсан болох нь харагдана. Д.Ридланд "Би загасчилж явахдаа үхсэн халим олныг харж байсан. Гэхдээ энэ бол итгэхийн аргагүй том, усны мандлаас дээш 3 метр орчим өндөр ил гарсан байлаа” гэсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бол амьтан үхэхэд дотор нь метан ялгарч цогцос нь хөөдөг ажээ. Ялангуяа халим нь том биетэй, зузаан арьстай байдаг тул дотроо метан ихээр хуримтлагдаж байгаад дэлбэрэх тохиолдол гардаг аж. 2013 онд Фарерын аралд нэгэн биологич үхсэн халимны цогцосыг зүсэж задлахад гэдэс дотор нь гадагш цацран гарч байсан аж. Ийм явдал АНУ-ын Калифорнийн эрэгт завиар мөн тохиолдож байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.