images

Өмнөд Африк: Аварга матарт баригдсан эрийг эхнэр нь аварчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-19


   Энтони Жуберт хэмээх 37 настай эр Өмнөд Африкт загасчилж яваад матарт баригдан амь насаа алдах шахжээ. Дөрвөн метр гаруй урттай аварга матарт баригдсан түүнийг эхнэр нь аварсан байна. Тэрбээр модны мөчирт орооцолдсон загасны уурганы утсыг салгах гэж ус руу ортол гэнэт матар гарч ирэн түүн рүү дайрч өрөөсөн хөлөөс нь нэлээд лав хазаж авсан байна. Энэ тухай Э.Жуберт ярихдаа "Матар усан дотор намайг отож байсан бололтой. Тэр аварга амьтан миний хөлийг хазан сэгсэрч эхэлсэн бөгөөд хөл минь матрын аманд нэлээд гүн орсон байсан” гэжээ. Ингээд матрын нүд рүү хатгах гэж оролдсон ч чадаагүй байна. Азаар энэ үед түүнийг аюулд орсныг олж харсан эхнэр нь томхон дүнз мод олж аваад матрын толгой дундуур цохисоор байгаад салгаж нөхрөө аварч чаджээ. Мөн хамт загасчилж явсан Йохан даруй ирж түүнийг уснаас татаж гарган анхны тусламж үзүүлсэн байна. Э.Жуберт одоо эмнэлэгт эмчлүүлж, биеийн байдал сайжирч байгаа бөгөөд “Би унтах тоолондоо матар зүүдэлж байна. Нэг хэсэгтээ л гол ус руу явж зүрхлэхгүй байх” гэсэн байна. Тухайн үед түүн рүү дайрсан матар 4 метр орчим урттай байсан гэж хамт байсан хүмүүс нь батлан хэлсэн аж. Эцэст нь тэрбээр амийг нь аварсан хайртай эхнэр Аннализдээ насан туршдаа талархаж явах ёстойгоо хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.