Хятадад дрон такси худалдаанд гарлаа
Анд нөхдийн мэдээ
2024-03-18
Хятадын дрон үйлдвэрлэгч “Ehang” компани EH216-S загварын нисэгчгүй дрон таксиг онлайнаар худалдаалж эхэлсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Тус улсын тэргүүлэгч онлайн худалдааны төв болох “Taobao” дээр энэхүү загвар нь 2.39 сая юанийн үнээр зарагдаж байна. EH216-S нь нисгэгчгүйгээр зорчигч тээвэрлэн эгц дээш хөөрч, мөн шууд доош буух зэрэг онцгой чадвартай цахилгаан дрон такси юм. Хүчин чадлын хувьд 16 сэнс, 16 бичил цахилгаан мотороор тоноглогдсон, батарей цэнэглэх хугацаа 120 минут, хоёр зорчигч, 260 кг ачаа тээвэрлэн 30-40 км-ийн зайг 25 минут туулах чадалтай ажээ. Өнгөрсөн жил тус улсын Иргэний Нисэхийн Удирдах Газар (CAAC)-аас загварын гэрчилгээ, нислэгийн аюулгүй байдлын гэрчилгээ авсан байна. “Ehang” компанийн зүгээс аюулгүй байдлын талаар мэдээлэхдээ “EH216-S нь 42 мянган удаа нислэг үйлдсэн бөгөөд гэмтэл гарсан тохиолдолд яаралтай буух шүхрээр тоноглогдсон” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.