images

Юлия Навальная сонгуулийн саналын хуудсан дээр нөхрийнхөө нэрийг бичжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-18


  Шоронд зуурдаар учир битүүлгээр нас барсан Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн эхнэр Юлия Навальная Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн өдөр саналын хуудсан дээр нөхрийнхөө нэрийг бичсэнээ мэдэгдэв. “Associated Press” агентлагийн мэдээлснээр тэрбээр Германы Берлин хот дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд болсон сонгуулийн санал хураалтын үеэр В.Путинийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд саналаа өгсний дараа "Зорин ирж намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Мэдээж би саналын хуудсан дээр талийгаач нөхрийнхөө нэрийг бичсэн” гэжээ. Сэтгүүлчид түүнээс В.Путинд хандаж хэлэх үг байгаа эсэхийг асуудад "Энэ бол дэмий асуулт. В.Путин бол алуурчин, дээрэмчин учраас түүнтэй хэлэлцээр хийх, ер нь өөр юу ч хийх боломжгүй" гэж хариулжээ. 15-ны өдөр болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин түүхэн дэх хамгийн өндөр санал авч тав дахь удаагаа сонгогдох баталгаатай болсон. Сонгуулийн хорооны мэдээлснээр, санал хураалтын анхны тооллогоор В.Путины санал 88 хувьд хүрсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.