Селин Дион: Хэзээ нэгэн цагт эргэж тайзан дээрээ гарна
Анд нөхдийн мэдээ
2024-03-18
Булчин хөшиж өвддөг ховор өвчнөөр өвчлөөд буй Канадын поп од, дуучин Селин Дион биеийн байдал, цаашдын хүсэл мөрөөдлийнхөө тухай товч мэдээлэл хийжээ. Өнгөрсөн 15-ны өдөр Instagram хуудсандаа нийтэлсэн бичлэгтээ тэрбээр “Энэ урхагт өвчнийг даван туулах гэж байдгаараа хичээж байна. Хэзээ нэгэн цагт тайзан дээр эргэн гарч бусдын адил энгийн сайхан амьдрах тухай мөрөөдлөө орхиогүй” гэжээ. Мөн өөрт нь дэмжлэг үзүүлсээр ирсэн гэр бүл, үр хүүхэд, хамт олондоо талархаж буйгаа илэрхийлээд "Над шиг ийм өвчинд нэрвэгдсэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх хүмүүст урам зориг, дэмжлэг үзүүлэхийг хүсч байна” гэсэн байна. Улмаар гурван хүүтэйгээ авахуулсан зургаа цахим орчинд нийтэлжээ. Селин Дион 2022 онд хүнд өвчин туссанаа цахим сүлжээгээр зарласнаас хойш олон нийттэй харилцалгүй байснаа өнгөрсөн сарын 4-нд Грэммийн шагнал гардуулах ёслолын тайзан дээр гарч "Оны шилдэг цомог" шагналыг гардуулсан юм. Түүнийг гарч ирэхэд үзэгчид маш халуун дотноор угтан авсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.