Нохойн ходоодноос 133 зоос гарчээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-18
Английн Свиндон хотод бишон фризэ үүлдрийн, 13 настай Чарли нэртэй нохой сүүлийн үед хоол идээгүй, өтгөнөө гадагшлуулахгүй байсан тул эмнэлэгт үзүүлжээ. Ингээд рентген зураг авч үзтэл ходоодонд нь маш олон зоосон мөнгө байгаа нь тогтоогдсон байна. Эмч эхлээд түүнд гараар үзлэг хийхэд гэдэс нь хатуу, дүүрэн байсан аж. Улмаар мэс засал хийж ходоодноос нь 133 ширхэг зоос гаргаж авсан бөгөөд энэ олон зоосны нийт жин нь 680 гр, мөнгөн дүнгээрээ 18 паунд, 20 пэнс байжээ. Хагалгаа хийсэн малын эмч Матеус Нерон "Тэжээвэр нохой сониуч зангаасаа болоод элдэв зүйл залгих тохиолдол байдаг ч 133 ширхэг зоос гэдэг онцгой сонин тохиолдол” гэжээ. Чарли нохой хагалгааны дараа бие нь сайжирч гэртээ харьжээ. Түүний ходоодноос гарсан зооснуудыг эзэн нь угааж цэвэрлэн өвчтэй амьтдыг асран халамжилдаг буяны байгууллагад хандивласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.