Украины талд байлдсан гадаадын иргэдийн тоог гаргажээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-15
Орос Украины дайнд сайн дураараа оролцож Украины талд байлдсан гадаадын иргэдийн тоог ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргажээ. Мөн Оросын бүс нутагт алагдсан Украины хөлсний цэргүүдийн статистик мэдээг гаргасан байна. Тус мэдээнд дурдсанаар 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украины сайн дурын армид гадаадын 13387 иргэн элссэний 5962 нь амь үрэгдсэн байна. Дайнд хамгийн олон хүн нь оролцсон улс бол Польш бөгөөд Украины талд 2960 хүн тулалджээ. Дараа нь АНУ-аас сайн дураараа 1113 цэрэг ирж тулалдсан байна. Үүнээс гадна Гүржээс 1042 хүн, Канадаас 1005 хүн ирж дайнд оролцжээ. Дайн үргэлжлэхийн хэрээр Украин улс гадаадын иргэдийг цэрэгт татах шалгуурыг хялбар болгосон бөгөөд ерөнхийлөгч Владимир Зеленский Украины төлөө дайнд оролцсон гадаадын иргэдэд тус улсын иргэншил олгох асуудлыг илүү хялбар болгох хуулийн төсөл санаачилж байсан аж. WP сонины мэдээлснээр, энэ оны хоёрдугаар сарын байдлаар 50 гаруй орны 20 мянга орчим үндэстэн Украины олон улсын сайн дурын хүчинд нэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.