images

Тэйлор Свифтийг ерөнхийлөгч болгох санал дэвшүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-15


   Дэлхийн хамгийн том оруулалтын сангуудын нэг болох “Bridgewater Associates”-ийг үүсгэн байгуулагч Рэй Далио поп од Тэйлор Свифтийн тоглолт үзэж буй зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлж, Т.Свифтийг АНУ-ын ерөнхийлөгч болох ёстой гэсэн тайлбар хийжээ. Тэрбээр Instagram хуудсандаа "Тэйлор Свифтийг ерөнхийлөгч болгоё. Би дөнгөж сая Сингапурт хийсэн тоглолтыг нь үзлээ. Америкчууд төдийгүй дэлхийн хүмүүсийг хэнээс ч илүү нэгтгэж чадах хүн энэ мөн"  гэжээ. Улмаар “Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй хамт энэхүү концертыг үзээд сэтгэл догдолж, олон нийтийн соёл ямар хүчтэй болохыг ойлголоо” гэсэн байна. Өдгөө 74 настай Р.Далио өнгөрсөн оны байдлаар 20 тэрбум долларын хөрөнгөтэй, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 88 дугаарт бичигдэж байжээ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.