images

БНСУ: Инчон хотод төрсөн хүүхэд 18 нас хүртлээ 100 сая воны тэтгэмж авна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-14


   БНСУ-ын Инчон хотын захиргаа тус хотод төрсөн хүүхдүүдэд 18 нас хүртэл нь нийт 100 сая вон олгохоор болжээ. “100 million plus I dream” хэмээх энэ арга хэмжээ ирэх дөрөвдүгээр сараас хэсэгчлэн хэрэгжиж эхэлнэ. Хотын захиргаа уг төслийн хүрээнд шинээр бий болох гурван тэтгэмжээс эхний ээлжинд жирэмсэн эмэгтэйчүүдийн 500 мянган воны тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаанаас одоо хэрэгжиж байгаа 72 сая воны тэтгэмжээс гадна 28 сая воны тэтгэмж, хүүхдийн мөнгө, жирэмсэн эмэгтэйчүүдийн унааны зардал зэрэгт 100 сая воныг хот өөрийн төсвөөс олгох ажээ. Энэхүү тэтгэмжид, өргөдөл гаргасан өдрөө тус хотод зургаан сараас дээш хугацаагаар амьдарсан, энэ оны 1-3 дугаар сард амаржсан болон дөрөвдүгээр сард амаржих эмэгтэйчүүд хамрагдах ажээ. Хотын захиргааны албаны хүн "Бид төрөлтийг дэмжих үүднээс зөвхөн эдийн засгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй хүүхэд харах үйлчилгээний төрөл бүрийн дэд бүтцийг өргөжүүлнэ" гэсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.