images

Өмнөд Солонгос: Насан туршдаа буяны үйл бүтээсэн эмээ өөд боллоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-14


   Будааны ороомог буюу кимбаб зарж олсон бүх мөнгөө бусдын сайн сайхны төлөө хандивладаг байсан Өмнөд Солонгосын иргэн Пак Чүн Жа 95 насандаа өөд болжээ. Тэрбээр арваад настай байхдаа ар гэрийн амьдрал хүнд, мөнгөгүйн улмаас сургуулиасаа гарсан байна. Ингээд насан туршдаа хар бор ажил хийж ирсэн Пак 2008 оноос эхлэн гудамжинд кимбаб зарж, олсон мөнгөө “Green Umbrella” буяны байгууллагад хандивладаг байсан бөгөөд нийт хандивынх нь хэмжээ 300 сая вон болсон байна. Тэрбээр энэ мөнгөө санхүүгийн бэрхшээлээс болж сургуульд сурч чадахгүй байгаа хүүхэд залууст зориулахыг эрхэмлэн захидаг байжээ. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй 11 хүнийг гэртээ байлган хооллож ундлан, асарч хамгаалж ирсэн байна. Түүний энэ сайн үйлсийг үнэлж 2021 онд “LG Humane Award” шагнал хүртээж байв. Шагнал гардах үеэрээ тэрбээр туулж ирсэн бэрх амьдралынхаа талаар өгүүлж, хүмүүсийг бие биедээ тус дэмтэй амьдрахыг уриалан “Өөрт байгаагаа бусадтай хуваалцахаас өөр сайхан зүйл байхгүй" гэж гэж нулимс дуслуулан ярьж байжээ. Пак гуай өөд болохдоо, түрээсийн байрны барьцааны мөнгө болох сүүлчийн 50 сая воноо мөн бусдад хандивлаж буйгаа гэрээсэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.