Холимог тулааны аварга түймрээс аав, ээжийгээ авраад өөрөө эмнэлэгт хүргэгджээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-14
АНУ-ын холимог тулааны тамирчин асан, UFC холбооны анхны хүнд жингийн аварга, 59 настай Марк Коулмэн гэр бүлээ галаас аварч өөрөө хүнд түлэгдсэн тухай NBC News мэдээлэв. Болсон явдлын талаар тодруулбал, өчигдөр Охайо мужийн Толедо дахь түүний гэрт гал гарсан байна. Галын аюулаас тэрбээр аав, ээж хоёрыгоо аварч, өөрөө нэлээд их түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдээд ухаан алдсан байна. Мөн түүний нохой галд түлэгдэн амиа алджээ. М.Коулмэний охин Морган энэ тухай цахим хуудсандаа мэдээлж "Миний аав галын аюултай тэмцэж өвөө, эмээ хоёрыг аварсан ч нохойгоо аварч чадсангүй” гээд “Одоо тэрбээр эмнэлэгт үхэлтэй тэмцэж байна” гэжээ. Галын аюулаас амьд гарсан ээж нь мөн “Facebook” хуудсандаа “Хүүгийнхээ төлөө залбиръя. Гал сөнөөгчдөдөө талархаж байна” гэжээ. М.Коулмэн 1990-ээд оны сүүлээр тулааны урлагаар нэрд гарсан тамирчин бөгөөд 1997 онд UFC-ийн анхны хүнд жингийн аварга болсон юм. Улмаар 2008 онд UFC-ийн Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.