images

Хятад, Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй хоёр жүжигчин бүсгүй нүүр учрав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-14


   Хонконгод болсон 17 дахь удаагийн Азийн кино наадмын шагнал гардуулах ёслолын үеэр Солонгосын жүжигчин И Ён Э, Хятадын жүжигчин Фан Бинбин нарын хамтдаа авахуулсан зураг цахим ертөнцөд олны талархлыг хүлээж байна. Энэ үеэр "Тэ Жангум" киногоороо монгол үзэгчдийн танил болсон Өмнөд Солонгосын жүжигчин И Ён Э Азийн кино урлаг, соёлын салбарт онцгой амжилт гаргасан уран бүтээлчид олгодог “Азийн кино урлагийн шилдэг шагнал”-ыг хүртсэн юм. Энэхүү кино наадам нь 2007 онд Хонконгийн кино наадмын холбооны ивээл дор зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд шагналд нь Азийн орнууд нэр дэвшүүлэх боломжтой Пан-Азийн кино наадам юм. Хятадын алдартай жүжигчин Фан Бинбин 2018 онд татвараас зайлсхийсэн хэрэгт нэр холбогдсоноос хойш хэсэг зуур нам гүм байснаа өнгөрсөн оны хоёрдугаар сард Берлиний олон улсын кино наадамд оролцсон юм. Тухайн үед тэрбээр сэтгүүлчдийн асуултад "Өнгөрсөн хугацаанд би гэртээ л байсан. Миний төлөө санаа зовж байсан шүтэн бишрэгчдэдээ талархаж байна" гэж  хариулсан билээ. Мөн тэрбээр шагнал гардуулах ёслолын дараа өөрийн “Weibo” хуудсан дээр И Ён Э-тэй авахуулсан зургаа хуваалцаж, "Тэр үнэхээр үзэсгэлэнтэй" гэсэн тайлбар хийжээ. Үүний дараахан хэвлэлээр “Солонгос, Хятадын хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн уулзалт” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгдсэн нь цахим орчинд богино хугацаанд маш олон хандалт авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.