images

Канад: Жирэмсэн бүсгүй онгоцонд нярайлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-13


   Канадын “Air Canada” компанийн RV1879 онгоцоор Карибын тэнгисийн Сент-Люси улсаас Торонто руу энэ сарын 6-ны өдөр зорчиж явсан жирэмсэн эмэгтэй онгоцон дотор нярайлсан тухай “Toronto Star” сонин мэдээлэв. Зорчигч бүсгүй онгоц хөөрсний дараахан дуншиж өвдөж эхэлсэн байна. Торонто хот хүртэл 5-6 цаг нисэх байсан тул агаарын тээврийн компани маршрутаа өөрчилж, гурван цагийн зайтай Бермудын нисэх буудалд газардахаар болжээ. Энэ хооронд онгоцны үйлчлэгч нар чанга яригчаар зорчигчид дунд эмч хүн байгаа эсэхийг асуухад азаар онгоцонд хоёр эмч байж, бүсгүйг эсэн мэнд амаржуулсан байна. Онгоц газардсаны дараа эх хүүхэд хоёрыг орон нутгийн эмнэлэгт хүргэжээ. Хугацаанаасаа өмнө бага зэрэг дутуу төрсөн нярай болон эхийн биеийн байдал сайн байгаа тухай албаны хүн мэдээлсэн байна. “Air Canada” компани "Онцгой байдлын үед тусалсан эмч нарт бид талархаж байна. Мөн онгоцны үйлчлэгч нарынхаа мэргэжлийн ур чадвараар бахархаж байна" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.