images

"Оскар"-ын шагнал гардуулах ёслолд жүжигчин нохой оролцлоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-12


   Сонин сайхнаар дүүрэн болж өнгөрсөн 96 дахь удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслолд "Anatomy of a Fall" кинонд тоглосон Месси нэртэй нохой оролцсон нь олны анхаарлыг татав. Лос-Анжелес хотын "Dolby" театрт болсон ёслолд Месси жүжигчдийн хамт үзэгчдийн суудалд дуулгавартай суун үйл ажиллагаа дуустал байсан тухай “Associated Press” агентлаг мэдээлжээ. Хөтлөгч энэ үеэр нэг хүн нохой болж хувирснаар өдөр тутмын амьдралын үнэ цэнийг ухаардаг тухай "Тим Аллений тоглосон Shaggy Dog" (2006) киноны талаар дурьдаж, "Хэрэв та энэ киног дахин бүтээх боломж гарвал Т.Аллений дүрд төгс тохирох нэгнийг мэднэ” гээд Месси нохойг танилцуулж, дэлгэц дээр түүний зураг гарч ирэхэд үзэгчид алга ташин халуун дотноор хүлээж авсан байна. Энэ агшинд Месси ч мөн хүмүүсийг дуурайн алга ташиж буй мэт үйлдэл үзүүлж үзэгчдийн хайр талархал хүлээж байв. Месси нохой үнэндээ алга ташаагүй ч энэ үйлдэл нь ёслолын үеийн мартагдашгүй дүр зураг болон үлдсэн тухай АР агентлаг мэдээлэв. Найруулагч Жастин Триерийн найруулсан Францын "Anatomy of a Fall" кинонд нөхрийнхөө үхэлд сэжиглэгдсэн Сандра бүсгүй үнэний төлөө тэмцэж буй түүхийг өгүүлнэ. Энэ явцад хүү Даниел урьд өмнө мэддэггүй байсан эцэг эхийнхээ хоорондох зөрчилдөөний талаар олж мэднэ. Улмаар Месси нохой харааны бэрхшээлтэй Даниел хүүгийн газарч нохой болох Снупийн дүрд тоглож, хэргийн ээдрээг тайлахад гол үүрэг гүйцэтгэнэ. Өнгөрсөн жилийн Каннын кино наадмаас Месси нохой "Palm Dog" шагналыг хүртжээ. Харин энэ удаад уг кино шилдэг кино зохиолын шагналыг хүртсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.