images

Зудад нэрвэгдэгсдэд 200 мянган долларын тусламж олгоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-12


   БНСУ-ын Засгийн газар Монгол улсад нүүрлээд буй цас, зудын улмаас учирсан хохирлыг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 200 мянган долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувийг хамарсан их цас орж хүйтэрснээс болж 3.09 сая толгой мал хорогдоод байна. Энэхүү мөнгөн хандив нь зудад нэрвэгдсэн нутгийн иргэдийг аль болох хурдан хугацаанд хэвийн амьдралдаа эргэж орох, хаврын хахир цагийг хохирол багатай даван туулахад бага ч гэсэн дэмжлэг болно гэж найдаж буйгаа Өмнөд Солонгосын тал илэрхийлжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.