Австрали: Сүрэг имж гольфийн талбайг дайран өнгөрчээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-12
Австралийн Викториа мужийн нэгэн гольфийн талбай дээр гольфчид ид тоглож байтал гэнэт сүрэг имж гарч ирсэн тухай CNN агентлаг мэдээлэв. Тус улсад гольфийн талбайг хашаалж торлодоггүй бөгөөд талбай дээр имж гарч ирэх нь цөөнгүй байдаг ч энэ удаад хэдэн зуугаараа сүрэглэн гарч ирээд хөндлөн гулд давхилдан өнгөрсөн байна. Тэнд тоглож байсан хүмүүс тоглоомоо зогсоож тэднийг явж дуусахыг хүлээн байх зуураа зарим нь "Миний бөмбөгийг битгий хөндөөрэй" хэмээн хашхирч хүртэл үзжээ. Энэ тухай цахим орчинд нийтэлсэн бичлэгийг үзсэн хүмүүс “Юрийн галавын цэцэрлэг”, эсвэл “Жуманжи” адал явдалт кино үзэж байгаа мэт санагдсанаа хэлсэн байна. Зарим нь имжүүд ногоон зүлгийг ихээр гэмтээсэн байх гэж санаа зовж буйгаа илэрхийлсэн ч гольфийн талбайн албаны хүн "Гайхалтай нь тийм биш. Зөвхөн амьтны мөр л үлдсэн" гэжээ. Имж бол тус улсад хаа сайгүй олноор сүрэглэн амьдардаг. 2016 онд гаргасан Австралийн засгийн газрын тайланд дурдсанаар тус улсад 44 сая орчим имж тоологдсон аж. Энэ нь хүн амаасаа ойролцоогоор хоёр дахин их тоо юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.